TSewelmaa

Эм зүйчийн шаардлага

08:48 , 2016-11-17 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Эм зүйч нарт тавих шалгуураа өндөрсгөе

2011 оны 12 сарын 21

Эмч хүн гэж хэн бэ. Бид бүхний “хуучны” ойлголтоор бол сайхан найрсаг зантай, соёлтой, буянтай хүмүүс байдаг. Харин сүүлийн үед эмч нарын талаар “баба” зүйлс сонсогдох нь ихсэв. Жишээ нь “Төсвийн мөнгө хувьдаа шамшигдууллаа, өвчтөний түүхийг хуурамчаар бичлээ, хариуцлага алдаж буруу эмч уулгалаа, өөрсдийн сүлжээний эмийн сан руу өвчтнүүдийг илгээлээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас худалдахыг хориглосон эмийг зарлаа” гэх мэт тоочоод байвал хэдэн хуудас болох байх. Уг нь эмч хүн их сургуулиа төгсөөд эмчийн тангараг өргөдөг дөө. 

Сүүлийн үед эмч гэдэг мэргэжлийн нэг хэсэг болох эм зүйчид буюу эмийн сангийн худалдагч нар иргэдийг ихээхэн хохироох болсон. Аргагүй биз. Гадаад дотоодоос оруулж ирж байгаа бүх эмэнд холбогдох байгууллагууд хатуу хяналт тавьж, ноогдуулах татвараа нэмээд эхлэхээр хувийн бизнес нь гацаанд ороод эхлэх нь тэр. Буруу ч зүйл байхгүй л дээ. Шалгадаг хүмүүс нь тавих ёстой шаардлагаа хүргүүлж, бүхнийг хуулийн дагуу хийж байгаа. Гэвч энэ эмзүйч нарт таалагдсангүй Өөрөөр хэлбэл, эм зүйч, эмийн бэлдмэл гадаадаас оруулж ирж байгаа хүмүүст тэр. За тэгээд “муу нь муудаа дээрэлхүү” гэдэг шиг эмийн сангийн худалдагч нар өвчтэй, зовлонтой иргэдэд уураа гаргаж эхэлдэг нь нууц биш. Ханиад хүрсэн хүн эмийн санд орж ирээд “Уучлаарай, танайд ханиадны сайн эм байна уу. Хоолой зураад, халуурч, ханиалгаад байх юм. Аль нь сайн байдаг юм бэ” гэхэд “Мэдэхгүй ээ, манайд зарагдаж байгаа эм бүгд сайн. Алийг нь сайн гэж хэлж мэдэхгүй байна” хэмээн хариулсан удаа бий. Уг нь эмийн сангийн худалдагч хүн ямар эмийг ямар тохиолдолд уух ёстойг сайн мэдэж байх ёстой биш билүү. Гайхсан худалдан авагч “Юу гэсэн үг вэ. Хамгийн сайнаас нь авмаар байна” гэхэд “Энэ эм хамгийн сайн /аягүй бол олон улсад хориглочихоод байхад нь оруулж ирээд зараад байгаа нөгөө эм нь дээ/. Үнэ нь 24 мянга. Өдөрт 3 ширхэг…” Үнэтэйг нь гайхсан худалдан авагч “Өөр арай хямдхан эм байхгүй юу” гэхэд “Тэгвэл тэр чацаргана, аарцаа уугаад эмчлээч дээ” хэмээн бухимдангуй хариулж гэнэ. Өвчтөн юу ч гэж чадахгүй дотроо бухимдсанаа хаалгыг нь савж гарах энүүхэнд. Хүний эрүүл мэндтэй шууд холбоотой эмийн сангийн худалдагч уг нь ийм байж болмооргүй юм. Хаалга савж гарсан “үйлчлүүлэгч” хүн эрүүл байхдаа л жаргалтай байдгийг өөртөө сануулсаар дараагийн эмийн санг зорино.

Энэ бол зүгээр л захын нэг үзэгдэл. Яг үнэндээ эмийн сангуудаар зохих “эмийн” мэдлэгтэй эмийн санч цөөн гэдэгт эргэлзэхгүй байна.  Гэрээт худалдагч юм уу, эсвэл дөрвөн жил Анагаах ухааны сургуулийг дүүргэсэн  “цагаан цаас” ч юм уу. Тийм л юм бол энэ мэргэжлийг анхнаасаа яах гэж сонгосон нь гайхал төрүүлмээр. Юу гээч. “Эмний талаар хэн сайн мэдэх вэ” гэдэг тэмцээн зохиодог ч юм билүү. Энэ тэмцээнд зөвхөн эмийн сангийн худалдагч нар л оролцоно. Тэмцээнд бэлдэнгээ мэдэхгүй бүхнээ мэдэж авна. Өөрт болон өрөөлд хэрэгтэй тэмцээн болно доо. Тэмцээний ялагчийг “Улсын тэргүүний эмийн санч” өргөмжлөлөөр шагнаад л. За тэр ч яах вэ. Өвчин хэлж биш хийсч ирдэг. Тусламж хэрэгтэй байгаа өвчтэй хүмүүст чин сэтгэлээсээ хандаж зөв эмийг нь зах зээлийн бодит үнээр нь худалдаалахийг уриалчихвал бурууддаг юм болов уу.

Манай эмч нарт нэг нийтлэг ойлголт яваад байна. Тэр нь эмийн бизнес. Ажлынхаа хажуугаар гадаад дотоодоос эм оруулж ирээд өөрийнхөө эмийн санд борлуулдаг. Өөрт нь үзүүлсэн өвчтөнөө тийш нь илгээдэг “мод” дэлгэрээд багагүй хугацаа өнгөрсөн. Хажуугаар нь өөрийн эмээ сурталчлах чинээны амны “фигур”-тэй байхыг нь яана. Өвчтэй байхад эмч нь хажуугаас эмээ сурталчлаад байдаг нь ямар эвгүй сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг бүгд мэдэх биз. Үнэндээ тухайн эмийн санд цагаан халаадтай хүн байдгаас эм зарах, эмийн талаар сайн мэдлэгтэй хүн ховор. Энэ тал дээр холбогдох байгууллага арга хэмжээ авдаг ч юм уу, үгүй ч юм уу. Төдийлөн хүний анхааралд өртөөд байдаггүй. Уг нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн хоёрдугаар сарын 24-ны хурлаар эмийн сангийн талаархи зарим зарчмын өөрчлөлтийг оруулсан. Жишээ нь, аймаг, нийслэл дэх эмийн сангийн тоог хүн амын нягтрал болон байршлаас хамааруулж 5000 хүн ам тутамд нэг эмийн сан, эсвэл эмийн сан хоорондын зайг 500 метрээс багагүй байхаар тусгасан. Гэвч “сүлжээний” эмийн сангууд таван алхмын наана цаана ч байдаг. Үүнийг хэн ч зохицуулдаггүй. Өвчин туссан цагт эмийн сан 500 метр байтугай ойрын хоёр, гурван километрт олдохгүй тохиолдол ч бий. Эмийн сангийн бизнес өнөөдөр хөгжчихсөн байна. Зарим эмч нар энэ бизнесээр “хөлжөөд” энд тэнд байртай болоод амжиргаагаа сайжруулаад авлаа. Монголд хамгийн анх ОХУ-аас орж ирсэн “Владимр Довган”-ны эмийн сүлжээ эхлэлийг тавьж байсан. Эмийн бизнес сүүлдээ хүчээ авч тураах цай гэх “эм”-ийг ч борлуулдаг болсон. Нэг хэсэг тураах цайнд орсон иргэд “Турахгүй байна. Мөнгөө буцааж авья” хэмээн шүүмжлээд явж байсан шүү дээ. Ер нь энэ салбарт эм зүйч, худалдагч нарын дунд эмийн мэдлэгээ дээшлүүлэх ямар нэг арга хэмжээ, семинар зохион байгуулдаггүй. Олон улсын хувьд эм зүйн нийгэмлэг иргэдийн өмнө өндөр хариуцлага хүлээх бөгөөд аливаа мэргэжлийн холбогдолтой асуудлыг нийгэмлэгийн гишүүд хариуцан боловсруулж, тэдний саналыг шийдвэр гаргах түвшинд харгалзан үздэг юм гэх чинь билээ. Манайд бол өөр өө. Хүмүүсийн эрүүл мэндийн сэтгэл зүй дээр “тоглогсод” нэг л өдөр хүний аминд хүрэхвий гэсэн үүднээс энэ  асуудлыг хөндөж бичлээ.   

Б.Баатар 

yos zui bichigtei

Эм гэж юу вэ?

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.

Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал юм.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?

Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.

Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.

zuvlumj-8-2Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.

Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.

Эмийг яаж зөв сонгох вэ?

Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө.

Хэрэв эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.

Эмийг зөв хэрэглэхийн тулд:

Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх

Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх

Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.

Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.

Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв хадгалаарай.

Эмийг хэдийд хэрэглэх вэ?

zuvlumj-8-1Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж болно.

Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.

 Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?

Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.

Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.

Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?

Эмийг зайлшгүй тарьж хэрэглэх шаардлага гарвал мэргэжлийн хүнээр нэг удаагийн зүү тариураар хийлгэх хэрэгтэй.

Тарилгын үед халдварт шар, ХДХВ/ДОХ –ын халдвар авах эрсдэл ихтэй, мөн өртөг зардал нь өндөр байдаг тул та аль болохоор эмийг ууж хэрэглэхийг хичээгээрэй.

 Зарим эмийн бодисыг хэрэглэж байхад хориглох зүйлс:

Эмийн бодис

Хориглох зүйлс

1

Курантил

Цай кофе хориглоно

2

Антикоагулянтууд

Ногоо, байцаа болон квит агуулсан бүтээгдэхүүн

3

Цусны даралт бууруулах эмүүд

Ягаан манжин, гүзээлзгэнэ

4

Диакарб, ампициллин нитрофуран төмрийн бэлдмэл

Хүчиллэг ихтэй хүнсний зүйл, шүүс, сүү сүүн бүтээгдэхүүн

5

Инсулин

Нүүрс ус ихтэй хүнс

6

Фурозолидон

Баялаг пиво кофе дарс

7

Кальцийн давстай бэлдмэл

Сүүн болон өөхний хүчил цууны хүчил хурган чихний хүчил агуулсан хүнсний зүйлс

8

Урографин

Сүүн бүтээгдэхүүн, ногоо жимс

9

Тетрациклины бүлгийн антибиотикууд

Сүү сүүн бүтээгдэхүүн

10

Тироксин тримодин иодын бэлдмэл

Байцаа, манжин

11

Сульфаниламидууд

Хүхэр агуулсан өндөг мэт бүтээгдэхүүн, Вит В1, фолийн хүчил агуулсан хоол хүнс

12

Ферроцерол

Вит С, хүчиллэг хүнс чацаргана аньс давсалсан байцаа



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

МОНОС
эрүүл мэндийн яам
Эрүүл мэнд

Ангилалууд

Зөвлөгөө
Шинэ үг
Оньгоо
Эм бэлдмэл
Хичээлүүд
Бичлэг
Гоо сайхан

Сүүлийн бичлэгүүд

Бичлэг
Бичлэг
Эм зүйчийн шаардлага
Дуу
Бичлэг
Эмийн хэрэглээ
Эмийн зураг
Химийн Ё зураг
Эрүүл арьс
(гарчиггүй)
ИНЭЭД Онигоо
Англиар хэлний цээжлэх ёстой 200 үг
Гэрийн нөхцөлд үсээ хурдан ургуулах аргууд
Гэрийн нөхцөлд үсээ хурдан ургуулах аргууд

Найзууд




:-)
 
xaax