TSewelmaa

Гэрийн нөхцөлд үсээ хурдан ургуулах аргууд

14:48 , 2016-11-03 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Гэрийн нөхцөлд үсээ хурдан ургуулах аргууд

Бид бүхэн үсээ хурдан ургуулах өтгөрүүлэхийн тулд заавалчгүй өндөр үнэтэй, химийн найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой хэмээн ойлгодог. Гэтэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гарын доорх материалууд эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг мэдэх үү? Ингээд бидний үсийг шим тэжээлээр эрчимтэй хангаж, өндөр үйлчилгээг үзүүлдэг болохыг аргуудыг хамтдаа мэдэцгээе.

Гэрийн нөхцөлд үсээ хурдан ургуулах аргууд

1 Сонгинын шүүс

Энэ нь маш хуучны аргуудын нэг юм. Хуучны гэхээрээ үйлчилгээ муутай хэмээн битгий бодоорой. Таны санаж байгаагаас ч илүү үр дүнг үзүүлж, үсийг тань хормын дотор эрүүлжүүлэх болно. Учир нь сонгинод эд эсийг нөхөн төлжүүлэх, шим тэжээлээр хангах коллаген ихээр агуулагддаг. Тиймдээ ч зөвхөн үс гэлтгүй, арьсанд ч мөн сайн нөлөөтэй. Үүний тулд та сонгиныг холигчинд хольж, сайтар жижиглээд үс хуйхандаа түрхэн, 15 минут хэртэй байлгасны дараа гаатай, сэнгэнэсэн шампуниар угаагаарай. Учир нь энэ нь үсний хагийг багасгаж, түрхлэгийн чанарыг нэмэгдүүлэхээс гадна сонгинын үнэрийг арилгах болно.

Сонгинын шүүс

2 Кокосны шүүс

Кокосны шүүс, сүү нь төмрөөр баялаг тус үс хумсыг бэхжүүлэх өндөр ач тустай. Энэхүү шидэт бэлдмэлийг бэлдэхийн тулд та кокос жимсний шүүсийг нь шавхан гаргаж, дээр нь 4 дусал лаванда цэцгийн тос, 1 цайны халбага лимоны шүүсийг нэмж холиод үсэндээ түрхэн 4-5 цаг болсны дараа бүлээн усаар зайлаарай.

Кокосны шүүс

3 Алимны цуу

Алимны цуу нь гэдэс дотор цэвэрлэх, хаг, үсний гэмтлийг эмчлэх өндөр үйлчилгээтэй байдаг. Үүний тулд та 75 мл бүлээн усанд, 1 амны халбага алимны цуу хийгээд сайтар холих хэрэгтэй. Ингээд ойролцоогоор 30 минут орчим үсэндээ иллэг хийж, шингээсний дараа үсээ угаагаарай. Үр дүнд нь үс гайхалтай хурдан ургах болно.

Алимны цуу

4 Өндөгний маск бэлдэх

Өндөг нь үс, хумс, арьсанд хэрэгтэй бүхий л тэжээллэг бодисыг өөртөө агуулдаг бөгөөд үсийг ургуулан эрүүлжүүлэх өндөр үр дүнтэй байдаг юм. Тиймдээ ч та өөрийн гараар, энгийн материалуудаар маш гайхалтай маскыг бэлдэх боломжтой. Үүний тулд 2 ширхэг өндөгний шарыг ялган авч түүн дээрээ 1 амны халбага ус, кокосны тос, эсвэл сүү хийгээд үс хуйхандаа жигд массажлан түрхэж өгөөрэй. Ойролцоогоор 1 цаг болгосны дараа угаахад таны үс өнгө орж, зөөлөрсөн байх болно.

Өндөгний маск бэлдэх


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

МОНОС
эрүүл мэндийн яам
Эрүүл мэнд

Ангилалууд

Зөвлөгөө
Шинэ үг
Оньгоо
Эм бэлдмэл
Хичээлүүд
Бичлэг
Гоо сайхан

Сүүлийн бичлэгүүд

Бичлэг
Бичлэг
Эм зүйчийн шаардлага
Дуу
Бичлэг
Эмийн хэрэглээ
Эмийн зураг
Химийн Ё зураг
Эрүүл арьс
(гарчиггүй)
ИНЭЭД Онигоо
Англиар хэлний цээжлэх ёстой 200 үг
Гэрийн нөхцөлд үсээ хурдан ургуулах аргууд
Гэрийн нөхцөлд үсээ хурдан ургуулах аргууд

Найзууд




:-)
 
xaax